Монгол-Америкийн хуурай замын цэргийн командлал хоорондын зөвлөлдөх уулзалт болов
Уулзалтаар хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэв
Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэргийн командлал хоорондын ээлжит IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Зөвлөлдөх уулзалтын нээлтэд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэргийн командлагчийн орлогч бөгөөд Стратеги, төлөвлөлтийн газрын дарга, хошууч генерал Гайлз Ж.С.Корнелиа, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр нар оролцож, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэв.
Үзсэн: 320
Tweet