Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-06-2026
Монгол

Шинэ мэдээ

Олон улсын байгууллагын Байгаль хамгааллын захирал Жеффри Паришыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-06-18 11:06

Дэлхийн байгаль хамгааллын дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” санаачилга нь Монгол Улсын байгалийн нөөц баялгийг хамгаалах, экосистемийн тогтвортой байдлыг хангах зорилготой юм

     БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн Дэ Нэйче Консерванси олон улсын байгууллагын Байгаль хамгааллын захирал Жеффри Паришыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хөтөлбөрийн Монгол орны байгалийн өвөрмөц экосистемийг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэх, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, зорилго, олон улсын туршлагын талаар танилцуулав. Мөн байгаль хамгааллын санхүүжилтийн олон улсын шилдэг туршлага, нүүрстөрөгч шингээх чадавхыг нэмэх боломж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Дэлхийн байгаль хамгааллын тэргүүлэх байгууллагын дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” санаачилга нь Монгол Улсын байгалийн нөөц баялгийг хамгаалах, экосистемийн тогтвортой байдлыг хангах, байгаль хамгааллын салбарын урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийг төр, хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэнэ. Монгол Улс газар нутгийнхаа 21 гаруй хувийг улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 30 хувьд хүргэхийг зорьж байна.

Үзсэн: 299

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна