Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-07-2026
Монгол

Шинэ мэдээ

“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо


Densmaa 2026-06-29 10:06

Дэлхийн чансааг тэргүүлэгч “Улаанбаатар Амазонс” багийнхан шөвгийн наймд Францын U25 насны багийг, хагас шигшээд Хятад, финалд олимпын аварга Германыг буулган авлаа

    Дэлхийн эмэгтэйчүүдийн гранпригийн тав дахь цуврал болох “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд болж, "Улаанбаатар амазонс" баг түрүүллээ. Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 10 улсын 16 баг ур чадвараа сорив. Дэлхийн чансааг тэргүүлэгч “Улаанбаатар Амазонс” багийнхан "А" хэсэгт Тайланд, Сингапурыг хожиж, хэсгээ тэргүүлсэн. Улмаар шөвгийн наймд Францын U25 насны багийг, хагас шигшээд Хятад, финалд олимпын аварга Германыг буулган авлаа. Ингэснээр хоёр гранприд дараалан финалдсанаас нэг түрүүлж, нэг удаа дэд аварга болов. Тэмцээнд оролцсон бүх багийг "Улаанбаатар амазонс" оноо авалтаар тэргүүлсэн бол Амари Робинсон "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагнал гардлаа.

Үзсэн: 6413

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна