Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ


Densmaa 2026-06-29 11:06

Үзэсгэлэнд Монгол Улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмэрүүд оролцож байна

      Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг албан ёсоор нээж олон нийтэд дэлгэлээ. Чингис хаан Үндэсний музей өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсад Монголын түүх, соёлын өвийг сурталчилсан олон улсын тусгай үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд, энэхүү үзэсгэлэн нь Монголын соёлын өвийг дэлхийн тавцанд таниулж буй бас нэгэн томоохон үйл явдал болж байна. Үзэсгэлэнг нээж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун “Их эзэн Чингис хаан болон түүний үр хойчсын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон дэлгэн харуулахын зэрэгцээ Монголын болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэж буйгаараа онцлог” гэдгийг тодотгон хэлсэн юм. Үзэсгэлэнд Монгол Улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмэрүүд оролцож байгаа бөгөөд Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорин музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлж байна.

Үзсэн: 6507

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна