Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь газрын доройтолд өртжээ


Densmaa 2026-07-01 01:07

8 дугаар сарын 25-ны Усны өдрөөр усны нөөцийн нэгдсэн менежментийг дэмжих талуудын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулна гэв

       Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь газрын доройтолд өртсөнөөс усны хомсдол, бохирдол нэмэгдэж, ариун цэврийн үйлчилгээний хүртээмж буурч, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Эдгээр сорилтыг даван туулахад Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр үндэсний болон орон нутгийн түвшинд тогтолцоог бэхжүүлж, чанартай, хүртээмжтэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн шийдлийг нэвтрүүлж байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сан нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд нэгдэж, тогтвортой усны менежмент, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Уг бага хурлыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах бөгөөд 8 дугаар сарын 25-ны Усны өдрөөр усны нөөцийн нэгдсэн менежментийг дэмжих талуудын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулна гэв.

Үзсэн: 7367

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна