Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол хүүхдүүд олон улсын олимпиадад амжилттай ороцлжээ


Densmaa 2026-07-20 12:07

Оролцогчид 9 бодлого, 3 даалгаврыг 10 цагийн турш гүйцэтгэж, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна

      БНХАУ-ын Шанхай хотноо болсон Олон улсын Математикийн 67 дугаар олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Сант сургуулийн сурагч Д.Хүслэн, Ч.Чингүн нар мөнгөн медалийн болзол хангажээ. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулсан олон улсын химийн 58 дугаар олимпиадад Монгол улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгөн, хоёр хүрэл медаль хүртлээ. Тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөв. Оролцогчид 9 бодлого, 3 даалгаврыг 10 цагийн турш гүйцэтгэж, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна. Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мэндбаяр, Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Одгэрэл нар химийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хотноо зохион байгуулсан Олон улсын биологийн 37 дугаар олимпиадад Монгол Улс амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.  

 

Үзсэн: 3705

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна