Нийт газар нутгийнхаа 20.8 хувь буюу 32 сая га орчим газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байна
2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах, 2050 он гэхэд хамгаалалттай газар нутгийн хэмжээг 35 хувьд хүргэж тэлэх юм
Монгол Улс байгалийн унаган төрх, биологийн олон янз байдал, түүх, соёлын өвийг хамгаалах чиглэлд тодорхой ахиц гаргаж, нийт газар нутгийнхаа 20.8 хувь буюу 32 сая га орчим газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байна. Энэ хүрээнд салбарын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, нутгийн иргэд болон байгаль хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлж, менежментийг боловсронгуй болгох зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иж бүрэн боловсруулж дуусжээ. Монгол улс Дэлхийн биологийн олон янз байдлын суурь зорилтууд болон үндэсний дунд, урт хугацааны хөгжлийн бодлогодоо тодорхой шат дараалсан зорилт дэвшүүлсэн. Тухайлбал, 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах, 2050 он гэхэд хамгаалалттай газар нутгийн хэмжээг 35 хувьд хүргэж тэлэх юм.
Үзсэн: 3777
Tweet