Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Мацумото хот-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгийг амжилттай хүлээж авлаа


Densmaa 2026-07-20 12:07

Энэхүү нислэгээр Монголын говь нутагт аялах зорилготой Японы 80 гаруй жуулчин хүрэлцэн ирсэн байна

    Өмнөговь аймгийн "Гурвансайхан" нисэх буудал Япон улсын Нагано мужийн Мацумото хот-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгийг амжилттай хүлээж авлаа. Энэхүү нислэгээр Монголын говь нутагт аялах зорилготой Японы 80 гаруй жуулчин хүрэлцэн ирсэн байна. Тухайн өдөр Даланзадгад сум орчимд салхи ширүүсэж, шороон шуургатай, бороо орсон цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүссэн хэдий ч “Hunnu Air” компанийн агаарын хөлөг аюулгүй газардаж, анхны олон улсын нислэгийг амжилттай хэрэгжүүлжээ."Гурвансайхан" нисэх буудал ийнхүү олон улсын нислэг хүлээн авснаар Өмнөговь аймаг гадаадын жуулчдыг шууд хүлээн авах боломжтой болж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийг үе шаттайгаар тогтмол хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. 

Үзсэн: 3564

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна