Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-07-2026
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад монголд айлчиллаа


Densmaa 2026-07-20 12:07

СОР-17 хуралд дэлхийн 190 гаруй улс орны Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно

     НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулна. Дэлхийн 190 гаруй улс орны Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааны дараагийн зорилт, бодлого, шийдвэрийг тодорхойлох юм. Айлчлалын хүрээнд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад COP17 бага хурал зохион байгуулах талбай, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, бэлтгэл ажлын хэрэгжилт, дэд бүтэц, логистикийн талаар мэдээлэл авч, холбогдох албаныхантай санал солилцов. Түүнчлэн хурлыг олон улсын жишигт нийцүүлэн, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан "ногоон" зохион байгуулалтаар өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч талуудын үр дүнтэй оролцоог хангах чиглэлээр санал, зөвлөмжөө өглөө. Хатагтай Ясмин Фуад Монгол Улс COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимтэй, зохион байгуулалттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон хамтран ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамтрагч талуудад талархал илэрхийллээ. COP17 бага хурал нь Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, тогтвортой газрын менежментийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилга, сайн туршлагаа дэлхий нийтэд танилцуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. 

Үзсэн: 3637

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна