Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24,25-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогоор 58 сая толгой мал тоолуулжээ


Densmaa 2026-07-24 10:07

Зун, намрын бэлчээрт 78.0 сая орчим мал байх урьдчилсан тооцоолол гарчээ

         Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогоор 58 сая толгой мал тоологдсон байна. Үүнийг хонин толгойд шилжүүлснээр 115 сая толгой мал 21 аймаг, нийслэлийн хэмжээнд өвөлжиж, хаваржжээ. Малын тоог бүсээр авч үзвэл хамгийн олон мал баруун бүсийн таван аймагт нийт 13 сая, хангайн бүсэд 13 сая мал бэлчээрлэж байгаа бол хамгийн цөөн тооны мал төвийн бүсийн аймгуудад 5.5 сая мал бэлчээрлэж байна.  Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал төв, баруун болон хангайн бүсийн зарим хэсэгт хүндэрсэн. Үүнд, төвийн бүсийн Сүхбаатар, Дархан-Уул, Төв аймаг, хангайн бүсийн Өвөрхангай аймгийн зарим сум, баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Завхан аймгын зарим суманд нөхцөл байдал хүндэрсэн бол Дорнод аймагт гэнэтийн аюулт үзэгдэл тохиолдов. Улсын хэмжээнд энэ жил 22.4 сая хээлтэгч төллөхөөс 17.0 сая нь төллөж, 16.8 сая төл хүлээн аваад байна. Өөрөөр хэлбэл, зун, намрын бэлчээрт 78.0 сая орчим мал байх урьдчилсан тооцоолол гарчээ.

Үзсэн: 1098

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна