“Долоон нар” хүүхдийн жүжиг Гванжу хотноо нээлтээ хийлээ
Уг жүжиг "Эрхий мэргэн" домгоос сэдэвлэн бүтээсэн олон улсын хамтын ажиллагаат бүтээл гэдгээрээ онцлогтой
Монгол Улсын Хүүхэд, залуучуудын театр болон БНСУ-ын Үндэсний Азийн соёлын төв хамтран бүтээн туурвисан “Долоон нар” хүүхдийн жүжиг Гванжу хотноо нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болголоо. Уг жүжиг "Эрхий мэргэн" домгоос сэдэвлэн бүтээсэн олон улсын хамтын ажиллагаат бүтээл гэдгээрээ онцлогтой. Францын бөмбөрчин Реми Клеменсевич, Төмөр замын дуу бүжгийн чуулгын хөгжимчин Д.Буянтөлх, Солонгос үндэсний бөмбөрчин И Ынёб нар жүжгийн хөгжмийг тайзнаа эгшиглүүлж, соёлын давтагдашгүй зохицлыг бий болгожээ. Эрхий мэргэний дүрд жүжигчин Х.Азбуян тоглосон бол дараагийн тоглолтоо Монгол Улсад толилуулах юм. Үндэсний өв соёлоо дэлхийд сурталчилж буй уг жүжиг нь 2027 онд Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийж, Дархан, Эрдэнэт хотоор аялан тоглохоор төлөвлөжээ.
Үзсэн: 950
Tweet