Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Япон улсын иргэн Су Кин өөрийн хувийн цуглуулгаас монголд хандивлав


Densmaa 2026-07-27 10:07

Энэхүү хуйлмал бичигт Хубилай хааны усан цэргийн флотын дайны үйл явдлыг дүрсэлсэн бөгөөд тухайн үед дайнд оролцсон самурай Такэзаки Сүэнэгаги захиалан зуруулж бүтээсэн түүхтэй

Япон улсын иргэн Су Кин өөрийн хувийн цуглуулгаас Япон улсын үнэт түүхэн сурвалж болох “Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн 40 метр урттай хуулбарыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд гардуулжээ. Энэхүү хуйлмал бичигт Хубилай хааны усан цэргийн флотын дайны үйл явдлыг дүрсэлсэн бөгөөд тухайн үед дайнд оролцсон самурай Такэзаки Сүэнэгаги захиалан зуруулж бүтээсэн түүхтэй. Энэ нь XIII зууны үеийн Монгол–Японы харилцаа, цэрэг зэр зэвсгийн түүх, тухайн үеийн нийгэм, соёлыг судлахад чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн юм. Тус бүтээлийг Хархорум музейн сан хөмрөгт хадгалан хамгаалж, эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор ашиглуулахаар Хархорум музейн захирал Т.Баяраад хүлээлгэн өглөө. 

Үзсэн: 931

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна