“COP17 Ахисан түвшний хаалттай сургалт-хэлэлцүүлэг” болов
Хэлэлцээний үйл явцыг шударга, ил тод удирдан чиглүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бодлогын шийдвэрийг урагшлуулахад гол үүрэг гүйцэтгэхийг онцлов
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээний багийн мэдлэг, ур чадвар, удирдан чиглүүлэх чадавхыг бэхжүүлэхээр “COP17 Ахисан түвшний хаалттай сургалт-хэлэлцүүлэг” БОУАӨЯ, ГХЯ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар, Олон талт хэлэлцээний төв хамтран зохион байгуулж байна. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир сургалт-хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, COP17 хурлыг даргалагч улс нь зөвхөн хурлыг зохион байгуулах үүрэгтэй бус хэлэлцээний үйл явцыг шударга, ил тод удирдан чиглүүлж, өөр байр суурьтай улс орнуудын хооронд зөвшилцөл бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бодлогын шийдвэрийг урагшлуулахад гол үүрэг гүйцэтгэхийг онцлов.
Үзсэн: 855
Tweet