Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-08-2026
Монгол

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Египет Улстай хамтран ажиллана


Densmaa 2026-08-25 11:08

Египетийн усалгааны технологи, сайн туршлагыг судалж, нутагшуулах сонирхлоо илэрхийлэв

      Монгол Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс цаашид усалгаатай газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малын гаралтай бүтээгдэхүүний экспортын чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлнэ. Үүний тулд хоёр талаас идэвхтэй ажиллах, баг гарган асуудлаа хэлэлцэх, цахим уулзалт хийж хэвшүүлэх юм. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севиламтай уулзахдаа хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай ярилцан, ийнхүү санал нэгджээ. Сайд Ц.Идэрбат Монгол Улс байгалиас хамааралтай газар тариалан эрхэлдэг. Усалгаатай газар тариалан, ногоон эрчим хүч, малын гаралтай бүтээгдэхүүний экспортын чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Цаашид усалгаатай тариалангийн талбайг нэмэх, ногоон эрчим хүч, усны нөөцийг үр ашигтай ашиглах хүрээнд Египетийн усалгааны технологи, сайн туршлагыг судалж, нутагшуулах сонирхлоо илэрхийлэв. Мөн монголын мах, махан бүтээгдэхүүнийг Египетийн зах зээлд нийлүүлэх боломжийг танилцуулж, мал эмнэлгийн гэрчилгээ, хорио цээрийн шаардлагыг харилцан тохиролцож, мах экспортлох эрх зүй, техникийн нөхцөл бүрдүүлэхэд хамтран ажиллах санал гаргалаа.

Үзсэн: 21

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна