Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-08-2026
Монгол

Шинэ мэдээ

"Эрмэлзлийн захидал"-д гарын үсэг зурав


Densmaa 2026-08-25 11:08

Энэ хүрээнд Европын Холбооноос техник, мэргэжлийн дэмжлэгт 20 сая хүртэлх еврогийн буцалтгүй тусламж, 100 сая хүртэлх еврог Европын Хөрөнгө Оруулалтын Банкны хөнгөлөлттэй зээл татна

     Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын өндөр түвшний долоо хоногийн хүрээнд Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монгол Улсын Засгийн газартай  200 сая евро хүртэлх санхүүжилт олгох боломж тусгасан "Эрмэлзлийн захидал"-д гарын үсэг зурав. Эрмэлзлийн захидлын хүрээнд Европын Холбооноос техник, мэргэжлийн дэмжлэгт 20 сая хүртэлх еврогийн буцалтгүй тусламж, 100 сая хүртэлх еврог Европын Хөрөнгө Оруулалтын Банкны хөнгөлөлттэй зээл, бусад эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө татахаар ажиллана. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын нэг гол зорилго нь байгальдаа оруулсан хөрөнгө оруулалт нь эдийн засгийн шинэ боломж нээж, ажлын байр бий болгож, орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаанд үр өгөөж авчрах ёстой. Өнөөдөр эхлүүлж буй хоёр түншлэл бол энэ зорилгыг бодит ажил болгох чухал алхам юм. Энэ нь бидний их ажлын дөнгөж эхлэл бөгөөд СОР17-гийн үлдэх бодлогын өв болох "Тал хээрийн төлөвлөгөө"-ний хүрээнд байгуулж буйгаараа онцлог юм. Бид сайхан зорилго дэвшүүлэхээс цааш алхаж, амлалтаа ажил, зорилгоо хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтаа ард иргэдэд хүрэх үр дүн болгохыг хүсэж байна. Энэ нь Монголын ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт юм” хэмээлээ. 

Үзсэн: 17

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна