Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Хомын талын байгалийн цогцолборт газар


Densmaa 2026-09-04 10:09

Хомын талд 140 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн бөгөөд Бага нуур нь Олон улсын шувуудад чухал газрын жагсаалтад багтдаг

       Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талын байгалийн цогцолборт газар нь намрын улиралд байгалийн үзэсгэлэнг тольдохын зэрэгцээ нүүдлийн шувуу ажиглах, зэрлэг амьтан судлах, гэрэл зураг авах сонирхолтой аялагчдын зорих газруудын нэг болдог. Тус бүс нутагт 140 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн бөгөөд Бага нуур нь Олон улсын шувуудад чухал газрын жагсаалтад багтдаг. Намрын нүүдэл эхлэх үеэр нуур, зэгсэн шугуйн орчимд усны болон нүүдлийн шувууд олноор төвлөрдөг тул байгальд ээлтэй байдлаар шувуу ажиглах, гэрэл зураг авах аялал зохион байгуулах боломжтой. Хомын тал нь тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулсан Монголын гурав дахь газар. Тус нутагт 2004 онд Франц улсаас 12 тахь авчирснаар сэргээн нутагшуулах ажил эхэлсэн бөгөөд 2026 оны байдлаар 150 гаруй тахь идээшиж байна. Түүнчлэн Хомын тал нь монгол бөхөн, цагаан зээр, хар сүүлт, янгир зэрэг зэрлэг туруутан амьтдын тархац нутаг юм. Хамгаалалтын ажлын үр дүнд эдгээр амьтдын тоо толгой, тархац нэмэгдэх хандлагатай байна. Мөн энэ оны нэгдүгээр сард автомат камерт цоохор ирвэс дахин бүртгэгдсэн нь тус бүс нутгийн биологийн олон янз байдлыг харуулсан сонирхолтой баримт болжээ.

Үзсэн: 4221

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна