Монгол Улсын начин Ш.Дарханбат хоёр дахь алтан медалиа хүртлээ
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, Монгол улсын начин Ш.Дарханбат мастерс M2 ангиллын цэнхэр бүсний “Gi” төрөлд өрсөлдөж, аваргын алтан медалийн эзэн болсон байна
Япон Улсын Токио хотноо болсон Спорт жюү жицүгийн олон улсын холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, Монгол Улсын начин Ш.Дарханбат хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр Мастерс M2 ангиллын цэнхэр бүсний “Gi” төрөлд өрсөлдөж, аваргын алтан медалийн эзэн болсон байна. Ш.Дарханбат өмнө нь цэнхэр бүсний +100 кг-ын “No-Gi” төрөлд алтан медаль, жингийн ангилалгүй “Open Weight” төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртээд байна. Тус тэмцээнийг Олон улсын спорт жюү жицүгийн холбоо, Азийн спорт жюү жицүгийн холбоо, Японы спорт жюү жицүгийн холбоо хамтран зохион байгуулж байна. Дэлхийн чансааны оноо олгодог тус тэмцээн нь спорт жюү жицүгийн олон улсын хэмжээний өндөр зэрэглэлийн тэмцээний нэг юм.
Үзсэн: 239
Tweet