Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Монголын тамирчин П.Мөрөн Rally3 ангиллын дэлхийн цомын аварга боллоо


Densmaa 2026-10-05 10:10

П.Мөрөн Монголын раллигийн долоон удаагийн аварга тамирчин билээ

       Монголын тамирчин П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Rally3 ангиллын дэлхийн цомын аварга боллоо. Ингэснээр тэрбээр Монгол Улсаас тус тэмцээнд дэлхийн аварга болсон анхны тамирчин болж байна. Ралли-рейд нь цөл, элсэн манхан, чулуурхаг болон бартаат замд олон өдрийн турш үргэлжилдэг мотоспортын төрөл юм. Тамирчид хурд, тэсвэр хатуужил, навигацын ур чадвараа сорьж, газрын зураг болон навигацын төхөөрөмж ашиглан замаа тодорхойлж, хяналтын цэгүүдэд хүрдэг онцлогтой. П.Мөрөн өмнө нь дэлхийн хамгийн хүнд сорилттой бартаат замын уралдаануудын нэг болох Дакар раллид 2025, 2026 онд оролцож байв. Тэрээр 2025 оны Дакар раллид мотоциклын ангилалд уралдаж, ерөнхий дүнгээр 76 дугаар байрт шалгарсан юм. П.Мөрөн Монголын раллигийн долоон удаагийн аварга тамирчин билээ.

 

Үзсэн: 2776

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна