Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-10-2026
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЗУРГААДУГААР ХОРООНЫ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЛЭЭ


Densmaa 2026-10-09 02:10

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы 6-р хорооны хуралдаанаар “Олон улсын терроризмыг устгах арга хэмжээнүүд” хэлэлцэх үеэр манай төлөөлөгч үг хэллээ.

Тэрбээр Монгол Улс терроризмын бүх хэлбэр, илрэлийг эрс буруушааж байгаагаа илэрхийлж, цахим технологийг урвуулан ашиглах, цахим орчинд элсүүлэлт хийх, санхүүжилтийн шинэ арга хэлбэр нэвтрүүлэх зэргээр терроризмын аюул занал хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед үндэсний бэлэн байдлыг бэхжүүлэх, улс орнуудын бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Үндэсний түвшинд Монгол Улс терроризмтой тэмцэх тогтолцоо, байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоо, санхүүгийн хяналт болон мэргэжлийн чадавхаа бэхжүүлж байгааг танилцуулж, 2026 онд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, шуурхай хариу арга хэмжээ, ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Хаан шонхор” дадлага сургуулийг зохион байгуулсныг тэмдэглэв.
Түүнчлэн НҮБ-ын Терроризмтой тэмцэх дэлхийн стратегийн тэнцвэртэй хэрэгжилтийг дэмжиж, ес дэх удаагийн хянан хэлэлцүүлгийн үр дүнг үндэсний болон бүс нутгийн түвшинд бодитоор хэрэгжүүлэхийн чухлыг онцлов. Мөн Олон улсын терроризмын тухай иж бүрэн конвенцын төслийн хэлэлцээг үргэлжлүүлж, энэ удаагийн чуулганаар Ажлын хэсгийг дахин байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Үзсэн: 1643

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна