Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-10-2026
Монгол

Шинэ мэдээ

"Их далайн салхи тал нутагт: РАФАЭЛ БА БЕРНИНИ” үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд дэлгэлээ


Densmaa 2026-10-09 02:10

...

Үеийн үед урлаг судлаач, урлаг сонирхогчдын анхаарлын төвд байсаар ирсэн Италийн Сэргэн мандалтын нэрт зураач Рафаэл Сантигийн “Хөрөг” бүтээл Жиан Лоренцо Бернинигийн “Хүрэл баримал”-ыг онцолсон "Их далайн салхи тал нутагт: РАФАЭЛ БА БЕРНИНИ” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейгээс олон нийтэд зориулан дэлгээд байгаа.
Үзэсгэлэнтэй уялдуулан үзэгчдэд мэдлэг нэмэх үүднээс урлаг судлаач, урлагийн түүхч, багш О.Сосор "Дэлхийн урлагийн түүх: Сэргэн мандалт ба Барокко" сэдвээр лекцийг (2026.10.09) уншлаа. 
Сэргэн мандалтын урлаг нь хүний оюун ухаан, хүч чадлыг магтан дуулдаг. Бернини XVII зууны төлөөлөгч Барокког үндэслэгч. Барокко хүний бие бялдрын хөдөлгөөнийг хамгийн эрчтэйгээр харуулдагаараа онцлогтой.Барокко уран зургууд тайван бус байдал, хэт олон дүр дүрслэл, хязгааргүй үргэлжлэх орон зайгаараа ялгардаг бол, уран барималд сэтгэл догдлол, хүсэл тачаалыг дөвийлгөх нь түгээмэл гэдгийг багш О.Сосор лекцийнхээ үеэр онцоллоо.

Үзсэн: 1832

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна