Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Биате Дастелийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-10-12 11:10

Хүүхэд, залуучуудад чиглэсэн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх боломжтой төсөл, үйл ажиллагааг хамтран судалж, боловсруулахаар тохиролцсон байна

       Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Биате Дастелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан Биате Дастелд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Уулзалтын үеэр хүүхэд, залуучуудын соёлын боловсрол, оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг, нийслэлийн алсалсан дүүргийн хүүхдүүдийн авьяас, бүтээлч чадавхыг нээн хөгжүүлэх, тэдэнд тэгш боломж олгох чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Талууд уулзалтын төгсгөлд цаашид хүүхэд, залуучуудад чиглэсэн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх боломжтой төсөл, үйл ажиллагааг хамтран судалж, боловсруулахаар тохиролцсон байна.  

Үзсэн: 455

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна