“Бэлчээрийн тогтвортой менежмент" төслийн нээлт боллоо
...
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (IFAD), Дасан зохицох сан, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO)-тай хамтран хэрэгжүүлэх “Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй технологи нэвтрүүлэх” төслийн нээлт 2026 оны 10 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кума тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон орон нутгийн төлөөлөл оролцлоо.
Төслийн нээлтийн хүрээнд зохион байгуулсан гурав дахь өдрийн хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулж, холбогдох төрийн байгууллага, олон улсын байгууллага болон орон нутгийн төлөөлөл оролцов.
Төслийн гол зорилго нь мал аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлд тэсвэртэй хөгжлийн загварыг тодорхойлон хэрэгжүүлэх замаар зорилтот бүс нутгийн малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, улмаар малчдын амьжиргааны тогтвортой байдлыг бэхжүүлэхэд оршино.
Үзсэн: 1654
Tweet