Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-10-05 10:10

Жианни Инфантино манай шигшээ багийн бэлтгэлийн төвд зочилж, FIFA-гийн 15 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа. Монгол Улс Олон улсын хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэнээс хойш холбооны хамт олон манай улсын хөлбөмбөгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Мөн 2015 оноос хойш Төв аймагт Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төв, битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбай, Шинэ Яармагт бүтэн стандартын хөлбөмбөгийн талбай бүхий Техникийн төв, “FIFA Arena” төслийн хүрээнд 20х40 метрийн хэмжээтэй хөлбөмбөгийн талбайг 33 дугаар сургуульд байгуулж, хүүхэд залуусыг хөлбөмбөгөөр хичээллэх боломж нэмэгдүүлсэнд талархал илэрхийлэв. Талууд ирэх жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит хөлбөмбөгийн цомын тэмцээн хамтран зохион байгуулах зэргээр харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино манай шигшээ багийн бэлтгэлийн төвд зочилж, FIFA-гийн 15 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүслээ. 

Үзсэн: 3467

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна