Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-10-2026
Монгол

Шинэ мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив


Densmaa 2026-10-07 10:10

Манай хоёр улсын бодит, үр дүнтэй хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Мянганы сорилтын Хоёрдугаар Компакт амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив. Талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, ирэх онд Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, АНУ-ын харилцаа хоёр талын хамтын ажиллагааны механизм, яриа хэлэлцээгээр дамжин улам бүр бэхжиж буйг тэмдэглэхийн сацуу манай хоёр улсын бодит, үр дүнтэй хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Мянганы сорилтын Хоёрдугаар Компакт амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио Монгол Улс олон улсын тавцанд АНУ-ын бодлого, санаачилгыг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов. Түүнчлэн талууд хоёр улсын хамтын ажиллагааг харилцан ашигтай салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. 

Үзсэн: 3233

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна