Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч, элчин сайд Яан Браатуг хүлээн авч уулзав


Densmaa 2026-10-07 10:10

Элчин сайд Яан Браату улаанбаатар хотноо ажиллах үеэрээ “Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүй” сэдэвт сургалт зохион байгуулахаар болжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч, элчин сайд Яан Браатуг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг урилгыг нь хүлээн авч, алс холоос зорин ирсэнд талархал илэрхийлж, уулзалт нээлттэй, чөлөөт халуун дотно уур амьсгалд болж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцов. ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газрын зорилго нь тус байгууллагын гишүүн орнуудад хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах, дэмжихэд чиглэгддэг. Тэрбээр Улаанбаатар хотноо ажиллах үеэрээ “Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүй” сэдэвт сургалт зохион байгуулахаар болжээ. 

Үзсэн: 3228

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна