Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-10-2026
Монгол

Шинэ мэдээ

“Ухаалаг малчин” төслийн нээлт боллоо


Densmaa 2026-10-07 10:10

"Ухаалаг малчин" төсөл нь Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дундговь аймгийн Хулд, Эрдэнэдалай суманд хэрэгжих юм

       НҮБ-ийн Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын техникийн туслалцаатай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг малчин” төслийн нээлт боллоо. Тус төсөл нь Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дундговь аймгийн Хулд, Эрдэнэдалай суманд хэрэгжих юм. Төслийн хүрээнд Баянхонгор болон Дундговь аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд өндөр өртөмтгий бүсэд оршин суугаа 4000 орчим малчин өрхөд шууд хүртээмжтэй байх, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь цөлжилт, хатуу ширүүн өвөлжилт, ган, шар шороон шуурга зэрэг уур амьсгалын нөлөөлөлд хамгийн их өртдөг бөгөөд малчдын амьжиргаа бараг бүрэн хэмжээгээр мал аж ахуй, бэлчээрийн нөөцөд тулгуурладаг. Тэгвэл энэхүү төсөл нь эдгээр бүс нутгийн хамгийн эмзэг, орхигдсон бүлгүүдийг хамарч, уур амьсгалын нөлөөллийн давтамж, эрч нэмэгдэж буй нөхцөлд дасан зохицох шаардлагатай мэдлэг, ур чадвар, дэд бүтэц, хэрэгслүүдийг малчдад олгоно. Энэ талаар Ерөнхийлөгчийн төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, “Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг зарласнаас хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд “Ухаалаг малчин” төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны судалгаанд үндэслэн дөрвөн сумыг сонгосон” гэв. Тус төсөл нь хоёр үндсэн бүрэлдэхүүнтэй. Эхнийх нь малчид зуд, ган зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйлийг хэрхэн малын хорогдолгүй гарз багатай давах вэ гэсэн сайн жишгийг нэвтрүүлж, бусад аймагт үлгэрлэхээс гадна ноос ноолуур, арьс шир бэлтгэх цэг байгуулна. Мөн малчдад зөв мэдээлэл түгээх, сошиал медиа, хэвлэл мэдээлэл, малчдад уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр сургалт явуулах юм.

Үзсэн: 3240

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна