Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байна


Densmaa 2026-11-04 12:11

“Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Оросын ШУА-ийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаач нийт 80

       Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд боллоо. Энэ удаагийн хуралд Монгол, Оросын ШУА-ийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаач, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн төлөөлөл зэрэг нийт 80 гаруй хүн оролцов. Түүхэн ойд зориулсан уг эрдэм шинжилгээний хурлаар хоёр орны харилцааны түүхэн замнал, ололт амжилт, сургамжийг эргэн дүгнэж, өнөөгийн хамтын ажиллагааны байдал, цаашдын хөгжлийн боломжийг хэлэлцлээ. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нээлтийн үеэр хэлэхдээ, “1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд тухайн үеийн ЗСБНХОУ-тай дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын орчин цагийн гадаад харилцааны түүхэн дэх онцгой ач холбогдол бүхий үйл явдал байлаа. Түүнээс хойших нэгэн зуун дамнасан хугацаанд манай хоёр улсын харилцаа харилцан хүндэтгэл, итгэлцэл, сайн хөршийн уламжлалт нөхөрлөлийн үнэт зүйлсэд тулгуурлан тасралтгүй хөгжиж, өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрчээ. Энэхүү түүх бол зөвхөн дипломат харилцааны төдийгүй хоёр ард түмний нөхөрлөл, харилцан дэмжлэг, хамтын зүтгэлийн баялаг түүх юм” хэмээн онцлов. Тэрбээр мөн өнгөрсөн хугацааны арвин туршлага, амжилт ололт, сургамжид тулгуурлан цаашид улс төр, дипломат харилцаа, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, ложистик, дэд бүтэц, боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын харилцааг орчин үеийн хэрэгцээ, шинэ агуулгаар баяжуулах шаардлагатай. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлыг хадгалах зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудыг даван туулахад хамтарсан судалгаа, эрдэмтдийн хараат бус дүгнэлт, шинжлэх ухаанд суурилсан зөвлөмжийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байгааг тодотгосон юм.

Үзсэн: 226

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна