Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Дотоодын арьс шир боловсруулах салбарт шинэ хуудас нээсэн желатины үйлдвэр ашиглалтад орлоо


Densmaa 2026-11-04 12:11

“Мон Желат” үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

      Дотоодын арьс шир боловсруулах салбарт шинэ хуудас нээсэн желатины үйлдвэр ашиглалтад орлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Дархан минж” ХХК хөнгөлөлттэй зээл авч, “Мон Желат” желатины үйлдвэрийг байгуулсан бөгөөд нээлтийн ёслолын үеэр үйлдвэрийн хөдөлгүүрийг асаалаа. Тус үйлдвэр малын гаралтай түүхий эдийн хатуу хаягдал болон арьс ширийг орчин үеийн технологиор боловсруулж, хүнсний болон үйлдвэрлэлийн зориулалттай желатин, усанд уусдаг органик бордоо үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх юм. Тус үйлдвэр жилд 300 мянган ширхэг үхрийн арьс боловсруулах хүчин чадалтай бөгөөд таван орны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн технологитой. Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд малын гаралтай түүхий эдээр экспортын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгох, арьс ширний хаягдлыг дахин ашиглаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн орон нутагт байнгын болон түр 50-80 ажлын байр шинээр нэмэгдэж байна. “Мон Желат” үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Үзсэн: 234

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна