Төвийн бүсийн тариаланчидтай уулзлаа
Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 509.6 мянган тонн улаанбуудай, 169.1 мянган тонн төмс, 196.1 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ төвийн бүсийн тариаланчидтай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат, газар тариалангийн салбарыг нэгдсэн удирдлага, технологийн арга хэмжээгээр хугацаанд нь ханган ажиллаж буйгаа онцлоод, цаг агаарын тогтворгүй байдал болон тулгарсан олон сорилтыг давж, арвин ургац хураан авч буй тариаланчдад талархал илэрхийллээ. Мөн энэ жилийн тариалалтын хугацаанд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим бүс нутагт ажил хойшилж, ургац хураалт урьд жилүүдээс 10-14 хоногоор сунгагдсан хэдий ч зуны саруудад хур тунадас элбэг байсан нь арвин ургац авах таатай нөхцөл бүрдүүлснийг онцолсон юм. Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 509.6 мянган тонн улаанбуудай, 169.1 мянган тонн төмс, 196.1 мянган тонн хүнсний ногоо, 349.1 мянган тонн тэжээлийн ургамал, 46.1 мянган тонн тосны ургамал нийтдээ 1.3 сая тонн ургац хураан аваад байна.
Үзсэн: 232
Tweet