Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Солонгосын алдарт моделиуд Монгол Улсад говийн аялал хийлээ


Densmaa 2023-07-26 12:07

Монгол орныг гадаадад сурталчлах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг 2023 он гарснаас хойш Солонгос, Хятад, Япон, Герман, ОХУ-д хийгээд байна

     Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монголд жуулчилж буй БНСУ-ын plus size ангиллын модель Biki, Key, Foxeyon, Gopa Noona нарыг хүлээн авч уулзжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг 2023 он гарснаас хойш Солонгос, Хятад, Япон, Герман, ОХУ-д хийгээд байна. Солонгосын алдарт моделиуд Монгол Улсад говийн аялал хийсэн. Цаашид салбар бүрийн НӨЛӨӨЛӨГЧ-дийг Монгол Улсад аялуулах, тэднээр дамжуулж Монгол орны онцлог, дөрвөн улирлын аялал жуулчлалыг сурталчлах, хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Зочдоос Монгол орны тухай ямар сэтгэгдэлтэй байгаа тухай асуухад “Монголчууд их найрсаг, мөн маш эх оронч байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Уулзсан хүн бүр манай оронд тавтай морил, өөр маш олон сайхан газар бий гэж санал тавьж, мөн малчин айлд гэнэт зочлон очиход биднийг найрсаг угтаж, монгол ахуйтай танилцуулсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн” гэлээ.

Үзсэн: 1151

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна