Истанбул хотод “Дэлхийн монгол хэл, соёлын багш нарын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн” боллоо
Истанбул хотод үйл ажиллагаа явуулж буй "Монгол хүүхдүүдэд ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтын төв"-д монгол хэлний дөрвөн чадварыг хөгжүүлэх хичээл, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ
БНТУ-ын Истанбул хотод “Дэлхийн монгол хэл, соёлын багш нарын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн” боллоо. Тус хуралд АНУ, Австрали, Швед, Герман, Турк, Бельги, БНСУ зэрэг улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургууль, холбоо, сургалтын төвүүдийн багш нар монгол хэл, соёлын сургалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлэв. Ингэснээр оролцогчид хилийн чанадад буй монгол хүүхдүүдийн хэл соёлын боловсролын талаарх судалгааг өргөжүүлэх, олон хэлний орчинд монгол хэл заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцсон байна. Мөн дээрх эрдэм шинжилгээний хурлын үеэр Истанбул хотод үйл ажиллагаа явуулж буй "Монгол хүүхдүүдэд ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтын төв"-д монгол хэлний дөрвөн чадварыг хөгжүүлэх хичээл, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Үзсэн: 283
Tweet