Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Дэлхийн стандартын өдөр тохиож байна


Densmaa 2026-10-14 11:10

Манай улс өнөөдрийн байдлаар 6700 гаруй стандарт мөрдөж байна

       Дэлхийн стандартын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий нийтэд 1970 оноос тэмдэглэж эхэлсэн. 2026 оны Дэлхийн стандартын өдрийн сэдэв нь “Илүү сайхан дэлхийн төлөөх хамтын алсын хараа: Боломжийн өртөгтэй, цэвэр эрчим хүч” юм. Энэ нь хүн бүрийг найдвартай, тогтвортой, хүртээмжтэй эрчим хүчээр хангах үйлсэд олон улсын стандартын гүйцэтгэх үүргийг онцолж байна. Монгол Улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээр энэхүү өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ. “Нээлттэй хаалганы өдөрлөг” –ийн хүрээнд иргэдэд стандартын талаарх мэдээлэл, зөвлөгөө хүргэж, алт, мөнгөн эдлэлийн сорьц тогтоох үйлчилгээ үзүүлснээс гадна явуулын лабораториор дамжуулан хэмжилт, шинжилгээний үйлчилгээ хүргэжээ. Манай улс өнөөдрийн байдлаар 6700 гаруй стандарт мөрдөж байна.

Үзсэн: 1887

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна