Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Улаанбаатар хотноо Ази, Европын уулзалтын хүний эрхийн асуудлаар хэлэлцлээ


Densmaa 2026-10-14 11:10

Ази, Европын орнуудын туршлага солилцоо, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн ач холбогдлыг дурдав

Улаанбаатар хотноо Ази, Европын уулзалтын хүний эрхийн асуудлаарх “Хүний эрхийн ирээдүй: Үндэсний, бүс нутгийн, дэлхийн түвшинд” сэдэвт 24 дүгээр семинар болж байна. Тус семинарт Ази, Европын орнуудын төрийн байгууллага, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн 50 гаруй улсын төлөөлөгч оролцож, хүний эрхийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна. Семинарын нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин оролцож, “Монгол Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмыг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулж, хүний эрхийг хамгаалах үндэсний эрх зүй, институцийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирснийг” тэмдэглэв. Мөн хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд олон улсын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, яриа хэлэлцээ чухал болохыг онцолж, Ази, Европын орнуудын туршлага солилцоо, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн ач холбогдлыг дурдав.

Үзсэн: 1886

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна