Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Гоо сайханчдын олон улсын тэмцээнд Монгол Улсын баг амжилттай оролцлоо


Densmaa 2026-10-16 11:10

Тэмцээний эрэгтэй үс засалтын ангилалд Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, Монгол Улсын мастер үсчин Адьяагийн Баярмагнай алтан медаль, түүний дүү Адьяагийн Амгаланбаяр мөнгөн медаль хүртэв

"Гоо сайхны олимп" хэмээн нэрлэгддэг 80 жилийн түүхтэй үсчин, гоо сайханчдын олон улсын тэмцээнд Монгол Улсын баг амжилттай оролцлоо. Тус тэмцээний эрэгтэй үс засалтын ангилалд Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, Монгол Улсын мастер үсчин Адьяагийн Баярмагнай алтан медаль, түүний дүү Адьяагийн Амгаланбаяр мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дуурсгав. Мөн ахан дүүс хамтдаа багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан байна. Дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээн Францын Парис хотноо болж тэмцээнд Монгол Улсын 41 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд дэлхийн 50 гаруй орны 3000 гаруй мэргэжилтэн өрсөлджээ. Дашрамд сонирхуулахад, Монгол үсчин, гоо сайханчдын мэргэжлийн холбоо нь Дэлхийн холбоонд элсээд 20 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн олон тэмцээнд оролцоод байна.

Үзсэн: 1308

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна