Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-10-2026
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай утсаар ярив


Densmaa 2026-10-16 12:10

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад COP17 бага хурал амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Ясмин Фуад болон конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт талархал илэрхийлэв

      Гадаад харилцааны сайд Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай утсаар ярив. Сайд Б.Батцэцэг Монгол Улсад COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Ясмин Фуад болон конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт талархал илэрхийлж, хурлын үр дүнг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, урт хугацааны үр нөлөөг хангахын төлөө Монгол Улс үргэлжлүүлэн ажиллаж байгааг онцлов. Мөн талууд Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэх, “Тал хээрийн төлөвлөгөө”-г хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Улаанбаатар хотноо болсон Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Үзсэн: 1298

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна