НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд үг хэлэв
Цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлэв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Зэвсэг хураах болон олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэл Нью-Йорк хотноо болж байна. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд зэвсэг хураах болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэв. Тэрбээр олон улсын аюулгүй байдлын өнөөгийн нөхцөлд яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцолж, цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс 2026 оны эхээр Женев дэх Зэвсэг хураах бага хурлыг даргалсан болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлын үйл ажиллагааны талаар тус тус онцлон тэмдэглэв.
Үзсэн: 1308
Tweet