Бүгд Найрамдах Финланд Улсын Турку их сургуулийнхантай уулзлаа
Монгол Улсын Боловсролын их сургууль, Бүгд Найрамдах Финланд Улсын Турку их сургуультай хамтран ажиллах талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Финланд Улсын Турку их сургуулийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Ари Коски болон Eduten компанийн үүсгэн байгуулагч Хэнри Мүүримаатай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын боловсролын салбар, тэр дундаа багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан юм. Финландын дэлхийд тэргүүлэгч боловсролын арга зүй, багш бэлтгэдэг туршлагаас Монголын боловсролын системд нутагшуулах, багш нарыг чадавхжуулах зорилготой Монгол Улсын Боловсролын их сургууль, Бүгд Найрамдах Финланд Улсын Турку их сургуультай хамтран ажиллах талаар санал солилцлоо. Финландын Турку их сургууль нь 1920 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Боловсрол судлалын чиглэлээр олон улсад тэргүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэгч тус улсын ууган сургууль юм. Финландын дэлхийд тэргүүлэгч боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулах, боловсрол судлалын чиглэлээр хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.
Үзсэн: 1883
Tweet