Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Азербайжан Улсын парламент Милли Мажлисийн гишүүн Парвана Валлиеваг хүлээн авч уулзав


Densmaa 2026-10-14 11:10

Милли Мажлисийн гишүүн Парвана Валлиева өнгөрсөн долоо хоногт Монгол, Азербайжан хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэнийг цохон тэмдэглэв

      УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Азербайжаны парламентын бүлгийн дарга С.Замира, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн С.Зулпхар нар Бүгд Найрамдах Азербайжан Улсын парламент Милли Мажлисийн гишүүн Парвана Валлиеваг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Замира Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зорин ирсэн хүндэт зочныг Монгол Улсад тавтай морилохыг уриад, чуулга уулзалтаас гарсан шийдвэрийг бодит үр дүнд хүргэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улс эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор олон улсын түншлэлийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулсаар ирснийг тодотгов. Манай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал хэдий ч түүх, уламжлал, нүүдлийн соёл зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэйг тэмдэглэв. Энэ утгаараа хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашид хөрөнгө оруулалт, худалдаа, аялал жуулчлал, соёл, урлаг, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Азербайжан Улсын парламент буюу Милли Мажлисийн гишүүн Парвана Валлиева өнгөрсөн долоо хоногт Монгол, Азербайжан хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэнийг цохон тэмдэглэв. Энэхүү шууд нислэг эхэлснээр хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх таатай нөхцөл бүрдэж байгааг онцоллоо.

Үзсэн: 1881

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна