Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан шуудангийн марк
Марканд “Интеркосмос” хөтөлбөрийн бэлгэ тэмдэг, “Союз-39” сансрын хөлөг, Москвагийн Кремлийн Спасская цамхаг болон Д.Сүхбаатарын морьт хөшөө зэргийг дүрсэлжээ
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол болон ОХУ-ын төрийн болон бизнесийн төлөөллүүд оролцож, ойн хүрээнд шинэчлэн гаргасан шуудангийн марк танилцууллаа. Арга хэмжээний үеэр “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн хоёр орны харилцааны түүхэнд шуудангийн салбарын гүйцэтгэсэн үүрэг, хамтын ажиллагааны үнэ цэн, цаашдын хөгжлийн боломжийг онцлон тэмдэглэв. Тус марк нь 1981 онд Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Зөвлөлтийн сансрын нисгэгч В.Джанибеков нарын хамтран “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн түүхэн үйл явдалд зориулан гаргасан 325 дугаар маркийн шинэчилсэн хувилбар юм. Марканд “Интеркосмос” хөтөлбөрийн бэлгэ тэмдэг, “Союз-39” сансрын хөлөг, Москвагийн Кремлийн Спасская цамхаг болон Д.Сүхбаатарын морьт хөшөөг дүрсэлж, хоёр орны ард түмний найрамдалт харилцаа, шинжлэх ухаан, сансар судлалын хамтын ажиллагааны түүхийг илэрхийлжээ.
Үзсэн: 1276
Tweet