Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Кембрижийн олон улсын шалгалтын 2026 оны үнэлгээний дүнгээр Монгол Улс өндөр амжилт үзүүлэв


Densmaa 2026-11-20 10:11

Уг шагнал нь зөвхөн өндөр онооны баталгаа бус, олон улсын түвшний академик бэлтгэл, судалгааны ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг үнэлсэн үзүүлэлт болдог

      Кембрижийн олон улсын шалгалтын 2026 оны үнэлгээний дүнгээр Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн 11 сургуулийн 55 сурагч Cambridge Outstanding Learner Awards шагнал хүртэж, олон улсын түвшний өндөр амжилт үзүүллээ. Шагнал хүртсэн сурагчид A Level хөтөлбөрийн 40 гаруй хичээлээр улсын болон дэлхийн хэмжээнд шилдэг үнэлгээ авч, монгол сурагчдын мэдлэг, ур чадвар олон улсын түвшинд үнэлэгдэж байгааг дахин бататгав. Энэ жилийн шалгаруулалтын онцлох амжилтын нэг нь төрийн өмчийн “Шинэ эрин” олон улсын сургууль-ийн сурагч С.Хангай Mathematics хичээлээр дэлхийд хамгийн өндөр үнэлгээ авч, “Top in the World” шагнал хүртсэн явдал байлаа. Түүнчлэн математик, физик, хими, биологи, эдийн засаг, компьютерын шинжлэх ухаан, англи хэл зэрэг хичээлээр монгол сурагчид “Top in Mongolia” шагнал хүртэж, олон улсын жишиг үнэлгээгээр үе тэнгийн суралцагчдаа манлайлан амжилт гаргалаа. Кембрижийн олон улсын боловсролын байгууллагаас олгодог энэхүү шагнал нь тухайн хичээлээр өндөр амжилт үзүүлсэн суралцагчдыг тодруулдаг бөгөөд дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хүлээн зөвшөөрдөг нэр хүндтэй үнэлгээний нэг юм. Иймээс уг шагнал нь зөвхөн өндөр онооны баталгаа бус, олон улсын түвшний академик бэлтгэл, судалгааны ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг үнэлсэн үзүүлэлт болдог.

Үзсэн: 577

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна