Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс Монголын тамирчин Т.Ариунзаяа алтан медаль хүртлээ


Densmaa 2026-11-20 10:11

"Гүрү дожо" дэвжээний тамирчин Т.Ариунзаяа 2024 онд өсвөрийн ДАШТ-д, 2026 онд залуучуудын ДАШТ-д түрүүлснээр хоёр насны ангилалд алтан медаль хүртсэн Монголын анхны жүдоч болж шинэ түүх бичлээ

      Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлсэн жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс Монголын тамирчин Т.Ариунзаяа алтан медаль хүртлээ. Тэмцээний эхний өдрийн таван жингийн барилдаанд манай найман бөх дэвжээнд гарснаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Ариунзаяа алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүллээ. "Гүрү Дожо" дэвжээний тамирчин Т.Ариунзаяа 2024 онд өсвөрийн ДАШТ-д, 2026 онд залуучуудын ДАШТ-д түрүүлснээр хоёр насны ангилалд алтан медаль хүртсэн Монголын анхны жүдоч болж шинэ түүх бичлээ. Түүнчлэн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн гурав дахь жүдоч болж байна. Мөн 2019 оноос хойш тасраад байсан залуучуудын ДАШТ-ий медалийг алтаар буухиалав.

Үзсэн: 571

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна