Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн тайлбарт аялал зохион байгууллаа


Densmaa 2026-11-18 11:11

Хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн аялал, боловсролын хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж, музейг түүх, соёлоо танин мэдэх, суралцах орчин болгон хөгжүүлэхээр ажиллаж байна

     Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн тайлбарт аялал зохион байгуулж байна. Энэ удаагийн аялалд Алтанбулаг сумын Бямбын Ринчений нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн дунд бүлгийн суралцагчид оролцож, Сэлэнгэ нутгийн түүх, уламжлал, соёлын өвтэй музейн үзмэрээр дамжуулан танилцлаа. Хүүхдүүд музейн танхимуудаар аялахдаа үзмэр, эд өлгийн зүйлийн зориулалт, онцлог, тухайн үеийн хүмүүсийн амьдрал ахуйтай холбоотой мэдээллийг тайлбарлагчдаас сонсож, сонирхсон зүйлээ асуужээ. Музейн ажилтнууд хүүхдүүдэд түүхэн үзмэрийн үнэ цэн, өв соёлоо хадгалж хамгаалахын ач холбогдлыг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлав. Тус музей цаашид хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн аялал, боловсролын хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж, музейг түүх, соёлоо танин мэдэх, суралцах орчин болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

Үзсэн: 1281

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна