Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын Бурхны шашны уламжлал


Zambaga 2016-01-12 11:01

Монголын Бурхны шашны уламжлал

 Монголчуудын гол шашин нь Буддын шашин юм. Буддын шашин Монголд гурвантаа дэлгэрсэн бөгөөд эхэн үеийн дэлгэрэлт нь монголчуудын өвөг болох Хүннүгийн үеэс холбогдохыг эрдэмтэд тэмдэглэдэг. Буддын шашны дунд үеийн дэлгэрэлт нь 13-14-р зууны үе буюу Чингис хаанаас Тогоонтөмөр хаан хүртэлх үеийг хамардаг. Харин Монгол орноо Буддын шашны гурав дахь дэлгэрэлтийн уг үндэс нь 1578 онд 3-р Далай лам Монгол орноо заларч, Богд Зонхавын шашны сургаал номлолыг түгээн дэлгэрүүлэх их үйлсээр эхэлжээ. Ингээд Богд Зонхавын шашин монгол оронд түгэн тархаж, олон арван эрдэмтэн лам нар төрж, олон зуун сүм хийд, гүн ухааны дацан сургууль бий болсон байна. Энэ үеийн бурхан шашны гол төлөөлөгч, Халхын Өндөр гэгээн Занабазар бурхны шашны ёс зүй, хүрээ хийдийн дэг жаяг, хурлын уншлага зан үйлийг тогтоон журамлажээ. Ингэхдээ харь газрын ёсыг хуулбарлан дагалгүй монгол уламжлал соёлтойгоо холбон нийцүүлж, Монголын бурхны шашны онцлог шинжийг хадгалан шашны дэг жаягийг бий болгосон нь өдгөө ч Монголчуудын дунд хэвээр хадгалагдаж байна.

Одоо манай улсад шашны ирээдүйн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийг анх Монголын Бурхан Шашны Төвийн тэргүүн хамба лам, номч мэргэн гавж агсан С.Гомбожав, ОХУ-ын Буриадын бандида хамба агсан Гомбоев нарын санаачилгаар Монголын Бурхны Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны дээд сургууль нэртэйгээр анх 1970 онд байгуулжээ. Бурхан шашны их сургууль нь Буддын гүн ухаан судлаач, Эм зурхай судлаач, Шүтээн урлаач, Түвд хэл судлаач, Уншлага, зан үйл судлаач зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулдаг бөгөөд Буриад, Тува, Халимаг зэрэг улсуудаас оюутнууд ирж суралцдаг. Энэ их сургуулиас олон эрдэмтэн, мэргэд төрөн гарч Монгол улс, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува зэрэг улсуудад бурхны шашны мэдлэг ухааныг хөгжүүлэх ариун үйл хэрэгт өөрсдийн жинтэй хувь нэмрээ оруулж байна.

Түүнчлэн Бурхны шашныг хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой залгамж үе бэлтгэх, Бурхны шашны уламжлалт ёс заншил, энэрэнгүй сургаалийг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор тус сургуулийн салбар шашны сургалттай 112 дунд сургуулийг 1990 онд байгуулжээ. Суралцагчдад хурлын уншлага, ая дан, балин тахил, жаяг дүлба болон ерөнхий мэдлэг олгон, шашны залгамж холбоог бүрэн төгс мэргэшүүлэн бэлтгэж байна.

          Бурхны шашин хаагдмал, монголчуудын шашин шүтэх эрх чөлөө хязгаарлагдмал байсан цаг үед ч монголчууд бурхны шашны соёл уламжлалаа таслалгүй өнөөг хүртэл авч үлджээ. Шашин шүтлэг хаагдмал байсан цаг үед эрдэмтэй лам нар гэр сургалтын уламжлалаар бурхны шашны Гармабаа, Сажаваа, Нямабаа, Гэлүгваа гэх дөрвөн урсгалыг хуврага шавь нараараа дамжуулан, олон талаас нь тайлбарлан таниулж ард олонд хүргэдэг байсан байна.  

Манай оронд 1937 оноос шашны бүх зан үйлийг зогсоосон юм. Ганданхийдийг 1944 онд хэсэгчлэн нээсэн ч хуучин зан үйлийн ихэнхийг 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн дараа л сэргээх боломжтой болжээ.

            Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамцын ийнхүү ярьсан юм. 

        Эрт үед Монголын нутаг болгонд сайхан өвгөчүүл байжээ. Зарим нь ганц бие, зарим нь аргагүй нийгмийн шаардлага, шахалтаар гэр бүлтэй болчихсон улсууд их байсан. Эрдмийн далай болсон тэдэнд мэдэхгүй чадахгүй зүйл гэж байдаггүй. Эрдэм гэдэг зүйл ямар үед эрдэм болдог вэ гэхээр бие хэл хоёр цэгцэрсэн цагт болно. Ийм  сайхан өвгөчүүл их байлаа. Төр засаг, нийгэм, үзэл суртал нь өөр, хавчлагатай, шахалттай байлаа ч гэсэн монголчуудын сүсэг бишрэл тасраагүй юм. Сэтгэл дотроо монголчууд бурхны шашнаа, уламжлалт зан заншил, соёл уламжлалаа хадгалаад ирсэн. 1990 он гарсны дараа монгол хүн бүр би бурхны шашинтай гэж хэлж байсан. 90 гаруй хувь нь ингэж илэрхийлж байсан. 90 оноос өмнөх 70 жилд ярьж байсан, хийж байсан бүртгэлээр 100 хувь шахам нь атист, шашингүй орон гэж бүртгэгдэж байсан. Гэтэл ганцхан эргэлтийн дараа бүгдээрээ бурхны шашинтай, сүм хийдээрээ мөргөөд эргээд чөлөөт байдал үүссэн. Энэ юуг харуулж байна гэхээр бурхны шашинд өгүүлдэг 3 эрх чөлөөний нэг сэтгэлд байсан шашны эрх чөлөө нь бие хэлэндээ шилжиж байгаа асуудал болохоос огт устаагүй гэдгийн гэрч юм. Тэгээд тэр сайхан хүмүүс 1990 он гэхэд шашин бурхнаа сэргээгээд хийдүүдээ байгуулаад залуу үедээ ном эрдмээ зааж өгөөд явсан. Эхний үед хамба байсан Дагвадорж, Данигай зэрэг олон хамба мөн тэдний доор ажиллаж байсан дэд хамба нар, захиргааны тэргүүлэгчид хуралдаад, хурлаас гарсан шийдвэр болгон нь үр дүнд хүрч байлаа. Жишээлбэл Эрдэнэ зуу хийдийг байгуулаад ахин сэргээж байсан. Гандантэгчинлэн хийдийн Данзан гэдэг лам тус хийдийн хамба болж байлаа. Эрэмбэ дэс дараатай сүм хийдүүдээ сэргээе гэдэг засаг төрийн талаасаа ч гэсэн шашны талаасаа ч гэсэн ийм бодлого гарч, Монголын бурхан шашны төвөөсөө явж сүм хийдүүдээ байгуулж байсан юм даа.  

      Бурханы шашныг сэргээхэд сэтгэл зүрхээ зориулсан өндөр нас зооглож буй лам нар, үнэнч сүсэгтнүүдийн ачаар монголчууд өнөөдөр Майдар  эргэх ёслол, цам бүжиг зэрэг олон зан үйлийг дахин үзэх боломжтой болж, сүм, хийдүүд уламжлалаа хадгалахын зэрэгцээ зан үйлүүдээ хөгжүүлэн баяжуулж байна. Ийнхүү сүм, хийдүүд шашны зан үйлийг сэргээн гүйцэтгэх болсны зэрэгцээ сүсэгтэн олны  өдөр тутмын амьдрал, зан үйлийг дэмжих үүднээс лам нар олон чиглэлээр хичээн ажиллаж байгаа билээ.

Үзсэн: 5497

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (4)

  • https://newfasttadalafil.com/ - Cialis Yyinrj Qohsvh <a href=https://newfasttadalafil.com/>buy cialis online with prescription</a> https://newfasttadalafil.com/ - Cialis viagra funciona en las mujeres


  • Although technically part of the YMCA Silver Sneakers program, anyone could attend <a href=https://buylasixon.com/>lasix for water retention</a> They should also be aware that they can be convicted of a DUI if any of the drug is detected in a blood test



  • As evidence of the harms of co formulants has been building, the U <a href=http://viagr.art>difference between viagra and cialis</a>