Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Засгийн газар ЮНЕСКО-той харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа


Densmaa 2017-03-06 05:03

Монгол Улс, ЮНЕСКО нь НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ, Тогтвортой хөгжлийн зорилго, түүний дотор “Боловсрол 2030 хөтөлбөр” болон Үйл ажиллагааны хүрээний дагуу хэд хэдэн салбарт хамтран ажиллана.

      Элчин сайд, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Батсайхан болон ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова нар Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулжээ.

   Монгол Улс, ЮНЕСКО нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн тусламжийн хүрээ, Тогтвортой хөгжлийн зорилго, түүний дотор “Боловсрол 2030 хөтөлбөр” болон Үйл ажиллагааны хүрээний дагуу хэд хэдэн салбарт хамтран ажиллана. Үүнд, Боловсрол, Шинжлэх ухаан, технологи, Нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаан, Соёл, Харилцаа холбоо, мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжихэд бодлого хэрэгжүүлэх юм.

Боловсрол: Боловсролыг хүний үндсэн эрхийн хувьд дэмжиж,“Боловсрол 2030 хөтөлбөр”, ЮНЕСКО-ийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх замаар боловсролын салбарт техникийн тусламж, бодлогын зөвлөгөө өгөх, харилцан яриа өрнүүлэх, чадавхийг бэхжүүлэх, хэм хэмжээ тогтоох, тэргүүн туршлагыг дэмжих;

Байгалийн шинжлэх ухаан: Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, тогтолцоогсайжруулах, тогтвортой хөгжилд тулгамдаж буй асуудлаарх шинжлэх ухаан, технологийн  хамтын ажиллагааг бэхжүүлэх;

Нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаан: Тэгш хүртээмжтэй нийгмийн хөгжлийг дэмжих, соёлын найрсаг харилцааг тогтоон ойртуулах үүднээс соёл хоорондын яриа хэлэлцээг дэмжих, ёс зүйн хэм хэмжээг сайжруулах;

Соёл: Монгол Улсын соёрхон баталсан ЮНЕСКО-ийн Соёлын конвенцуудын хэрэгжилт болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт бодлогын болон шинжээчийн зөвлөмж өгөх замаар соёлд суурилсан тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих;

Харилцаа холбоо,мэдээлэл: Мэдлэг, мэдээлэл олж авах механизмыг сайжруулах, хэвлэл мэдээллийн хөгжлийг бэхжүүлэх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих замаар үгэн болон дүрст мэдээллийн чөлөөт урсгалыг хөхиүлэн дэмжих;

Салбар дундын үйл ажиллагаа: Хүүхэд, залуус, эмэгтэйчүүдийг онцгой анхааран тогтвортой хөгжлийг хангах хүртээмжтэй бодлогыг хөхиүлэн дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллах болсон байна.

Үзсэн: 1316

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна