Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

”Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: хэнд ч хаана ч “


Densmaa 2018-04-10 01:04

ДЭМБ 2018-2019 онд 4.1 сая ам. долларын нийт 21 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж байна.

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх үүсгэн байгуулагджээ. Энэ өдрөөс хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ний өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр болгон зарлаж  уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн. Дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг Дэлхийн Эрүүл мэндийн өдрийг энэ жил дэлхий дахинаа ”Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: хэнд ч хаана ч “ гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 1962 онд элссэн. Дэлхийн эрүүл мэндийн байгуулгаас Монгол улс хүн амынхаа 63 хувийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулж чадаж байна гэсэн судалгааг гаргасан байна. Цаашид хүн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш үзүүлэхийг чухалчилж байна  гэж Эрүүл мэндийн Сайд Сарангэрэл хэллээ.

                                                                                                                                                              Алслагдсан аймаг орон нутгийн иргэд болон шилжих хөдөлгөөн орж байгаа иргэд, амьдралын боломж доогуур иргэд тэр бүр эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байна. Дэлхийн эрүүлмэндийн байгууллагатай хамтарч мобайл технологинэвтрүүлсэн.  Ингэснээр  орон нутгий эмч нар маань алслагдсан хөдөө орон нутагт  эмнэлгийн тусламж үзүүлэхдээ газар нь очиж үйлчилнэ. Шинжилгээ аваад цахимаар онлайнаар, гар утаснаасаа шууд төв рүүгээ шинжилгээг нь өгч оношийг нь тодруулдаг болсон. Үүний үр дүнд хамгийн алслагдсан аймаг орон нутгийн 54 мянган иргэн сайн оношилгоонд хамрагдсан. Цаашид энэ үйлчилгээг бүх аймагт нэвтрүүлэхээр төлөвлөж байна.   Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын санг эрүүл мэндийн салбарын харьяа болгосон нь үр дүнтэй шийдвэр болсон. Ингэснээр сум өрхийнхөө эрүүл мэндийн төвүүдийг өргөжүүлж эхэлж байна.  Дөрвөн төрлийн үйлчилгээг ард иргэдэд үзүүлэх юм бол эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой.  Бид мөн “Элэг бүтэн монгол”хөтөлбөрөө хэрэгжүүллээ. Энэ бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх хүнд ойртуул байгаа хэрэг юм. Түүнчлэн 1,2 сая хүнээ элэгний в,с вирусны илрүүлэх оношилгоонд хамруулна. Эмчилгээ эмийг нь 60-100 хувийн хөнгөлттэй өгөх боломжийг бүрдүүлж байгаа. Хэнийг ч орхигдуулахгүй байх дэлхийн эрүүл мэндийн зарчмыг эрүүл мэндийн салбар хэрэгжүүлэх нэг алхам юм.

   Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, бусад баримт бичиг, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Ингэхдээ хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд хувь хүн төдийгүй бусад салбарын оролцоо хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн монгол улсын бүх иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, гаднын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж үр ашгийг нь нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн шалтгаанаас үүдэлтэй санхүүгийн ачааллыг бууруулах, гадаадад эмчилгээнд явж буй иргэдийн тоог бууруулах, эмийн чанар аюулгүй байдлын баталгааг хангах, эм эмнэлгийн тухай хуулийг хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд эмнэлгийн бие даасан байдлыг сайжруулахад анхаарч байна гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л. Төмөрбаатар хэллээ.

Л.Төмөрбаатар: Энэ ажил эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн төв, нийслэл, аймгуудын нэгдсэн эмнэлгийн түвшинд хийгдэнэ. Өнөөдрийг хүртэл манай эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд бол ганц эмнэлгийн тусламж үйлчилгээг санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл өвдөөд ирэх юм бол эмчилдэг ийм чиглэл рүү санхүүжүүлдэг. Тиймээс  энэ хуулийн гол үзэл санаа бол эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бий болгож хөгжүүлэх ийм үндсэн зорилттой. Энэ хүрээнд аймаг, нийслэл, дүүргүүдэд  нийгмийн эрүүл мэндийн төв байгуулагдана. Нэгдсэн эмнэлэг бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Нийгмийн эрүүл мэндийн төвөөр дамжиж нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд тэр дундаа иргэдийг эрүүл зан үйл дадалтай болгох, хүн амын дунд зонхилж байгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ чиглэлийн ажлыг цогц болно.

   Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь хүн бүр өөрийн эрүүл мэндийг хамгийн сайн түвшинд хүргэх боломжтой байх хэрэгтэй гэсэн зарчим дээр тулгуурлан үүсгэн байгуулагдсан. Тиймээс өнгөрсөн 70-аад жилийн турш “Хүн бүрт-эрүүл мэнд” зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж иржээ. ДЭМБ байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд улс орнуудыг 2015 оны Тогтвортой хөгжлийн зорилтод тавьсан амлалтууддаа хүрч, бүх хүний эрүүл мэндийг дэмжих бодитой үйл ажиллагаанууд хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна. Энэ нь хаана ч, хэнд ч санхүүгийн дарамтанд оролгүйгээр чанартай, амин чухал эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг хүртэх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг юм. Тус байгууллагаас 2018 оны турш хэд хэдэн өндөр ач холбогдол бүхий үйл ажиллагаагаар бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хүн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүргэх талаар олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

    Зарим улс орон Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэвтрүүлэх зорилгоор  чамгүй ажлыг хийсэн байна. Гэвч дэлхийн хүн амын тал нь одоо хүртэл өөрсдөдөө шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа юм. Улс орнууд Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтаас үр өгөөж авах шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын хэрэгцээ, түүний ашиг тусыг олон нийтэд таниулахаар зорилт тавьжээ.

Үзсэн: 1234

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна