Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Цаасан урлал”


Densmaa 2019-01-07 04:01

Ц.Галбадрах: Хавтгай хар цаасыг харж байгаад зохиомжийг нvдэндээ буулгах ёстой.

   Монголд ид хөгжиж буй урлагийн төрөл зүйлийн нэг бол хайчилбарын урлаг. Хайчилбарын урлагийн нэг онцлог нь уран зургаас зохиомжоороо эрс ялгардаг. Уран зургийн дvрслэлийн зохиомжийг салангид нь бодож тєлєвлєж болдог бол хайчилбарт тэгэх боломж байхгvй. Хайчилбарт дvрсийг хооронд нь холбоотойгоор зохиомжилдог. Ер нь ертєнцийн бvх зvйл хоорондоо амин холбоотой. Энэ гvн ухаан хайчилбарын урлагт нэвт шингэсэн байдаг. Тухайлбал, Хоёр морь хайчиллаа гэхэд дэл, сvvл гээд аль нэг хэсгээр холбоотойгоор зохиомжлох жишээтэй. Ер нь хайчилбар уран бvтээлчээс зохиомж, орон зайн нарийн мэдрэмж шаарддаг. Цэвэр мэдрэмжийн урлаг. Хавтгай хар цаасыг харж байгаад зохиомжийг нvдэндээ буулгах ёстой. Хайчилбар хийдэг уран бvтээлч зургийг зохиомжлох чадвараараа уран зургийн зураачаас илvv хєгжсєн байдаг. Бас их анхаарал, тэвчээр шаарддаг урлаг юм.

Одоо та бүхнийг Монголын нэрт цаасан урлаач, хөргийн их мастер Галбадрахтай уулзуулья.

Манай улсад хайчилбарын урлаг, урлаг талаасаа гэх нь юу юм, харин ахуй талаас нь авч үзвэл нэн эртнээс эхлэлтэй гэж үзэж болох юм. Яагаад гэвэл Монгол эр хүн бүр шинэ хүнтэй болох бүрийдээ эсгийгээр үнэг хайчилдаг. Энэ нь нэг талаасаа дом мэт боловч тэр дом хэзээ үүссэн тэр цагаас л эхлэн Монголчууд эсгийгээр үнэг хайчилж эхэлсэн байж таарна. Монголчууд эсгийгээр үнэг хайчилан гэж ярихаас биш эсгийгээр үнэг зүснэ, үнэг зорно гэж ярьдаггүй. Ингээд бодохоор Монголд хайчилбарын урлаг нэн эртнийх гэж үзэх үндэслэлтэй гэж үзээд байгаа миний санаа энэ. Харин үүнийг урлаг гэхүү гээд ирэхээр өөр байх л даа. Монголын алдарт зээгт наамал байна. Үүнийг юу гэж үзэх вэ. Цаасаар л хайчлаагүй л болохоос биш тэрхүү даавуу даалимбыг хэрхэн урлаг болгосныг харж болох юм. Дэлхийд хэзээ цаас үүссэн гээд үзвэл хожуу гэсэн дүгнэлт гарна. Тэгээд ирэхээр дэлхийн соёлт хүн төрөлхтөн цаасан урлалыг нэлээд хожуу эхлүүлж урлаг болгосон байж таарах нь. Монголд 1970-аад оны дундуур Сандагдорж гэж урлаач Орос улсад дүрслэх урлагийн сургууль төгсөж ирээд цаасан хайчилбарыг оролдож эхэлсэн гэж Түдэв гуай хэлсэн байдаг юм. Тэгэхээр цаасан хайчилбарын урлаг манай улсад дээрх он цагаас эхлэлтэй юм гэж үзэх үндэслэл гарч ирж байна.

   Ер нь хайчилбар аль ч оронд байдаг. Анх хайчилбарыг дэлхийн урлагийн тvvхэнд тэмдэглэсэн vе бол XVIII зуун. Тэр vед Францад парламентын ордонд эдийн засагч нэгэн хvн хуралд сууж буй хvмvvсийн дvрсийг хажуугаас нь, харж хар тушь-ээр зуржээ. Yvнийг өрнө дахинд хайчилбарын анхны бvтээл гэдэг. Хараар зурдаг байсан дvрсээ аажмаар хайчилдаг болжээ. Хятадад XV зууны vед булшнаас хайчилсан хоёр сармагчны дvрсийг олсон. Ер нь Азийн улс тvмэн хайчилбарын эртний уламжлалтай. Манай улс ч харьцангуй эртний уламжлалтай гэж болно. Монголчуудын ахуй амьдралд хайчилбарын урлаг шингэсэн нь харагддаг. Хvvхдээ төрөхөд эсгийгээр vнэг хайчилж өгдөг нь наад захын жишээ. Арьс, шир, эсгийгээр өлзий хээ хайчилж ширдэг, гутал зэргээ чимдэг. Энэ бvгд хайчилбарын урлагийн жишээ. Монгол дархчуудын бvтээлд ч хайчилбарын ур маяг шингэсэн байна. Манай анхны хайчилбарын бvтээл бол булшнаас олдсон Хvннvгийн хивс юм. Тэр нь цагаан эсгий дээр бугын дvрсийг хайчилж хийсэн байдаг. Тvvнээс хойш манай хайчилбарын урлаг хєгжиж байна.

Цаасан хайчилбар нь хар цагаан гэсэн туйлын хоёр өнгөн дээрх тоглолт. Түүнээс биш уран зураач нар шиг, за хө энэ зурган дээрээ жаахан саарал өнгө нэмчихий эсвэл жаахан бүдгэрүүлчихий гэсэн санаа сэдэл цаасан урлалд байдаггүй. Тэгэхээр цаасан хачилбарт хар цагааны дундаас завсарын өнгө гаргах гэдэг л энэ урлагийн гайхамшиг нь байгаа юм. Цаасан хайчилбараар ан амьтан, араатан жигүүртэнг байгаагаар нь урлах амархан байж мэднэ. Харин хүнийг байгаагаар нь урлах гэдэг амаргүй. Тэгэхээр гэрэл сүүдрийн тоглолт хийхээс өөр аргагүй. Энэ тоглолт нь хүмүүст ихэд таалагддаг.

Цаасан хайчилбар нь сийлбэрийн урлаг мөн бөгөөд хүн түүнийг харж урлагийн таашаал хүртдэг. Цаас, алт мөнгөн ялтас, модны холтос, навч, арьс шир гэх мэт дээр урлаж болдог байна. Цаасан урлалыг бүтээхэд энгийн материал шаардагддаг. Өртөг бага, үзэмжтэй, авсаархан болохоор хүмүүсийн таашаалыг ихэд татдаг. Хайчилбар нь ард олны гоо сайхны мэдрэмжийг илэрхийлээд зогсохгүй үндэстний онцлогийг илтгэдэг. Түүний уран нарийн хийц, дорно дахины онцлог чанар нь хүнд амьдралын баяр баясгаланг мэдрүүлдэг.

Ард түмний дундаас үүссэн цаасан хайчилбар нь хийхэд хялбар, загвар үзэмж сайтай, хэрэглэхэд тохиромжтой учраас мянга мянган жил ард түмэн хийсээр иржээ. Хайчилбар нь ард олон хүрээлэн буй орчин, үлгэр домог, бодит амьдралд байгаа бүхнийг маш уран гоёор дүрслэн амьдралыг энгийн мөртлөө сонирхолтойгоор илэрхийлдэг.

Монголд энэ урлаг билэгдлийн зан чанарыг ихэд агуулдаг. Ер нь цаасан урлал нь тухайн ард түмнийхээ ертөнцийг үзэх үзлийг нэвт шингээсэн байдгаараа бусад урлагаас өвөрмөц юм. Цаасан урлалийн талаар зураач Амархүү ярихдаа.

Цаасан хайчилбар гэдэг нь зураасан зургийн төрөл юм шүү дээ. Нэг үгээр хэлбэл хавтгай, дүрслэл хоёрын хамтарсан урлаг гэж хэлж болно. Цаасан урлагийг Монголд Сандагдорж гуай бий болгосон. Түүний дараа зураасан зургийн их мастерууд болох Саналбат, Нацагдорж, Батсүх гээд гарч ирсэн. Тэдний бүтээлүүд 1970-аад оны дундуур “Эх орны өглөө” гээд мундаг мундаг бүтээлүүд нь том том ойн үзэсгэлэнд тавигдаж байлаа. Дунд сургуулийн сурах бичигт ч хэвлэгдэж байсан. Дээрх нэр бүхий гурван зураачаас сүүлд Сандагдорж гуай салаад дан хайчилбарын урлагаар дагнах болсон. Бүтээсэн бүтээлүүд нь одоо уран зургийн галерейд хадгалагдаж байна. Сандагдоржийн хүү Төр-Уран 1990-ээд оноос хойш аавынхаа үйл хэргийг залгамжилж явна. Энэ дундаас дан хөрөг зургийн төрлөөр манай нэрт хайчилбарч Галбадрах байна. Энэ хүн шиг хүний хөргийг гойд бүтээдэг хайчилбарч өнөөдөртөө Монголд төрөөгүй л байна.

Цаасан урлалыг буруу хайчиллаа гэхэд зураг шиг засварлах зvйл байхгvй, эхнээс нь дахиад хайчлах болдог. Хайчилбарт нэг чухал зvйл бол зургийн ерөнхий хvрээ. Хайчилбарын ерөнхий хvрээгээ зөв гаргасан цагт доторхи дvрсvvд зөв болно. Яваандаа удаан хайчлаад ирэхээр хайчны ир ямар цэг дээр очихыг мэдэрдэг болдог гэж нэрт уран хайчилбарч өгүүлж байна.

Хайчилбарт энгийн дvрснээс авахуулаад нарийн төвөгтэй бvхий л дvрсийг хайчилж болно. Манай нэгэн урлаг судлаач хайчилбарыг бөөгийн шившлэгтэй урлаг гэж хэлсэн байдаг аа.

Үзсэн: 2511

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (8)