Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10,11-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол- Энэтхэгийн харилцаа”


Densmaa 2019-02-14 09:02

Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэр барих 1.36 тэрбум ам.долларын төсөлд нэг тэрбум ам.долларыг хөнгөлөлттэй зээлээр олгохоор тохиролцсон.

   Монгол, Энэтхэгийн ард түмэн өнө эртнээс түүх, соёл, оюун санааны хэлхээтэй ирсэн. Монголчууд Энэтхэг орныг бурхны, дэлхийн дээвэр орон хэмээн хүндэтгэдэг билээ. Түүнчлэн БНЭУ-ыг бүс нутаг дахь гол түнш төдийгүй гуравдагч хөрш орон хэмээн харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч ирсэн. Энэтхэг, Монгол улсын хоорондох харилцаа 1955 оны 12 сарын 24-нд гаргасан Энэтхэг-Монголын хамтарсан мэдэгдлээр албан ёсоор баталгаажсан байдаг. Ингэснээр тухайн үед Энэтхэг Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Зөвлөлтийн эвсэлээс гаднах анхны орон болсон түүхтэй. 1956 онд манай улс Делид элчин сайдын яамаа нээж байсан бол Энэтхэг улс 1971 онд Улаанбаатарт элчин сайдын яамаа нээсэн юм. Хоёр улсын удирдагчдын дундах анхны дээд түвшний айлчлал нь 1957 оны Энэтхэгийн ерөнхийлөгч С.Радхакришнаны айлчлал байжээ. БНЭУ нь улс төр, соёл урлаг, эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, боловсрол зэрэг салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлсээр байна. Энэ тухай БНЭУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.П. Мийна ийнхүү ярьлаа.

Энэтхэг улс тунхагласан 70 жилийн ой арга хэмжээ болж байна. 1-р сарын 26-нд Энэтхэгийн үндсэн хууль батлагдсан өдөр юм. Үндсэн хуулийг боловсруулан баталж Бүгд найрамдах Энэтхэг улс болсноор шашин шүтлэг, үндэстэн ястан үл харгалзан бүх ард түмний эрх тэгш байдлыг хангаж чадсан юм. Энэтхэг, Монгол хоёр орны хамтын ажиллагаа хангалттай сайн хөгжиж ирсэн түүхтэй. Тэр дундаа батлан хамгаалах, хил хамгаалах, боловсрол, соёл урлаг зэрэг чиглэлд хоёр улс нягт хамтран ажиллаж байна. Мөн Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэр барих 1.36 тэрбум ам.долларын төсөлд нэг тэрбум ам.долларыг хөнгөлөлттэй зээлээр олгохоор тохиролцсон”. Энэтхэгийн засгийн газраас жилдээ 150 шахам оюутан сургаж байна.

   Газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд баригдаж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтын өртгөө ашиглалтад орсноос хойшхи эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил. БНЭУ нь 1947 онд Их Британийн колоничлолоос бүрэн чөлөөлөгдсөн ч тухайн үед үндсэн хуульгүй байсан учир хоёр жил гаруй хугацааны дараа буюу 1949 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр шинэ үндсэн хуулиа баталж, улс тунхагласнаа албан ёсоор зарлаж байжээ. Тус улс нь өдгөө 52 мужтай. 1.2 тэрбум хүн амтай. Улс тунхагласны баяраар дээрх муж бүрийн онцлогийг харуулсан ёслолын жагсаал Дели хотноо болдог байна. Улаанбаатар хотноо БНЭУ тунхагласны 70 жилийн ойг саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн. Ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон дипломат байгууллагын хүндтэй зочид төлөөлөгч, Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа Энэтхэг иргэд оролцсон юм. Энэ үер БНЭУ-ын Гадаад хэргийн яамны сайд хатагтай Сушма Сваражыг төлөөлөн Хэргийг түр хамаарагч О.П.Мийна МУГЖ хатагтай Т.Ариунаад талархлын захиаг гардууллаа. Тэрээр Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд “Залбирлын дуу”-г дуулсан нь БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид ихээр таалагдсан байна. Улмаар түүний дууг БНЭУ-ын Ерөнхий сайд өөрийн “Твиттер” хуудаснаа нийтэлжээ. “Махатма Ганди хэмээх аугаа хүний 150 жилийн ойд зориулан дэлхийн 150 оронд “Залбирлын дуу”-г дуулах уралдаан зарласан. Үүнд Монгол Улсаа төлөөлж оролцсон дуучин Ариунаа “Залбирлын дуу”-г миний дуулснаар Энэтхэг төдийгүй дэлхийн маш олон хүн сонссон гэж онцоллоо.

Залбирлын дууг “Жонон” хамтлагтай дуулсан. Энэтхэг хэлээр дуулахад амаргүй байсан. Богино хугацаанд бэлтгэсэн. Дуун утгад сайхан хүмүүс, хүмүүсийн шаналлыг мэдэрч, зовлонд нэрвэгдсэн нэгэнд тусалж, бардам занг өөрийн оюун ухаандаа оруулдаггүй гэж хэлсэн байдаг. Махатма Гандий магтуундаа байгаль дэлхийг шүтэх, материаллаг зүйлийг орхиж хүн өөрийн доторх бурхан буюу оюун санаандаа залбирч, түмэн олны төлөө эгэлгүй сэтгэлийг гаргах ёстой хэмээсэн.  Энэтхэгийн гадаад харилцааны сайдаас дууны уралдаанд оролцсон гэсэн нот бичгийг гардуулж өглөө. Тус улсын Ерөнхий сайд энэхүү дууг Энэтхэгт ирж дуулахыг хүссэн. Заавал очиж дуулах байх гэж найдаж байна.

  Монгол, Энэтхэг хоёр орны хувьд өнө эртний түүхийн харилцаа холбоотой. Зарим түүхч 10 мянга гаруй жилийн өмнөөс харилцаж ирсэн гэж үздэг. Шинжлэх ухааны зарим баримтад, 3700 жилийн тэртээгээс хэлхээ холбоотой ирсэн ард түмэн ч гэж үздэг. Монгол, Энэтхэг улс яахын аргагүй шашин, оюун санааны хувьд ижил ард түмэн. Тухайлбал, Энэтхэгийн буддизмын сургаал номлол 2-3 дугаар зуунд Монголд нэвтэрч байсан гэх түүхийн сурвалжууд бий”  гэж Монгол Улсын Элчин сайд доктор, профессор О.Нямдаваа ярьж байна.

Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг харуулсан олон зүйл бий. Энэтхэгт бурхан багшийн гэгээрсэн газар монгол сүм байдаг. Түүнчлэн Дэли хотод Улаанбаатар гэдэг нэртэй гудамж байх жишээтэй. Ер нь манай хоёр орны харилцаанд маргаантай санал зөрсөн асуудал гэж байхгүй.

   Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг эдийн засгийн салбарт, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хоёр талаас дэмжиж, худалдааны яармаг, бизнес форумуудыг ойр ойрхон зохион байгуулахаар төлөвлөж байна. ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах, мөн уул уурхайн салбарын экспертүүдийн түвшний хэлхээ холбоог идэвхжүүлэхээс гадна Энэтхэгийн Засгийн газар Монголын оюутан залуус, төрийн албан хаагчдад тэтгэлэг олгох зэргээр хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Энэтхэг Улсын нэр хүнд бүхий хүрээлэн, их сургуулиудад манай боловсон хүчинг бэлтгэх, төрийн өндөр болон дунд шатны албан хаагчдыг засаглал, төрийн захиргааны чиглэлээр сургалтад хамруулах, Монголын залуу дипломатуудыг олон улсын эрх зүйн чиглэлээр сургахад энэтхэгийн тал дэмжлэг үзүүлж байна.

Үзсэн: 1477

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • https://oscialipop.com - Cialis Kycmhe Hrsvcc Cialis Generic Levitra Viagra <a href=https://oscialipop.com>buy generic cialis online cheap</a> https://oscialipop.com - cialis generic reviews Govvzt