Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-14-12-2024
монгол

Шинэ мэдээ

Сангийн яам болон Татварын ерөнхий газарт ажиллалаа


Densmaa 2024-11-15 11:11

"Нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан" гэлээ

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн яам болон Татварын ерөнхий газарт ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн яам болон Татварын ерөнхий газарт ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулснаар гадаад өр төлбөрийн дарамт буурсан. Үүний зэрэгцээ 2025 оны төсвийн зардлыг бууруулах гурван хувилбарыг Сангийн яам боловсруулж байгаа гэлээ. Ерөнхийн сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг хандлагаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулах, төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд санууллаа. МУ Татвар төлөгчтэй харилцах ажлыг цахимжуулсан. Цахимжилтыг эрчимжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байгааг Татварын ерөнхий газрын дарга танилцууллаа.  Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 158 мянган аж ахуйн нэгж бий, тэдгээрийн орлогын 10.1 хувийг татвар эзэлж байгаа нь бүс нутагтай харьцуулахад өндөр тоо биш. 212 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчид эдэлдэг. Хариуцлагатай татвар төлөгчийг урамшуулах бодлого нэвтрүүлнэ. Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу бүсийн ялгаатай татвар тогтоох ажлын судалгааг хийж байгаа гэв. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулснаар гадаад өр төлбөрийн дарамт буурсан. Үүний зэрэгцээ 2025 оны төсвийн зардлыг бууруулах гурван хувилбарыг Сангийн яам боловсруулж байгаа гэлээ. Ерөнхийн сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг хандлагаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулах, төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд санууллаа. МУ Татвар төлөгчтэй харилцах ажлыг цахимжуулсан. Цахимжилтыг эрчимжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байгааг Татварын ерөнхий газрын дарга танилцууллаа.  Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 158 мянган аж ахуйн нэгж бий, тэдгээрийн орлогын 10.1 хувийг татвар эзэлж байгаа нь бүс нутагтай харьцуулахад өндөр тоо биш. 212 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчид эдэлдэг. Хариуцлагатай татвар төлөгчийг урамшуулах бодлого нэвтрүүлнэ. Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу бүсийн ялгаатай татвар тогтоох ажлын судалгааг хийж байгаа гэв. 

Үзсэн: 7723

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна